2024.09.30 - 2024.10.04

ОНЦЛОХ ИШЛЭЛ

"Сайн бодоод үзвэл нэг шөнийн дотор амжилтад

хүрэхэд удаан хугацаа шаардагддаг."

- Стив Жобс

ХУВЬЦААНЫ ЗАХ ЗЭЭЛ

МОНГОЛ УЛСЫН ЗАХ ЗЭЭЛ

  1. Монгол улсын хувьцааны зах зээлийг төлөөлөх ТОП-20 индекс өнгөрөгч 7 хоногт өсөлттэй байлаа. Тодруулбал, Монголын хөрөнгийн биржийн ТОП-20 индекс 48,044.95 нэгжид хүрч 0.28 хувийн өсөлттэй хаагдлаа. 
  2. Зээлжих зэрэглэл тогтоодог шилдэг үнэлгээний байгууллагын нэг болох “S&P” агентлагаас манай улсын зээлжих зэрэглэлийг 2024 оны 10-р сарын 04-ний өдөр “В+ эерэг” болж сайжирсныг мэдэгдлээ. Монгол улс нь зээлжих зэрэглэл тогтоогч  “Мoody’s” B3u, “S&P” B+, “Fitch Ratings” B+, Composite B+ тус тус зээлжих зэрэглэлийн үнэлгээтэй байна. 
  3. Гадаад валютын албан нөөц 9-р сард 4.66 тэрбум ам.долларт хүрч өмнөх оны мөн үеэс 13.05 хувиар өссөн хэдий ч оны эхнээс 5.26 хувь, өмнөх сараас 0.88 хувь тус тус буурсан байна. Монгол улс 2024 онд сард дунджаар 937.5 сая ам.долларын импорт хийсэн бөгөөд 9-р сарын эцсийн гадаад валютын албан нөөц импортын 4-5 сарын хэрэгцээг хангах хэмжээнд байна. 

АНУ-ЫН ЗАХ ЗЭЭЛ

  1. Ойрхи Дорнод дахь хурцадмал байдлыг үл харгалзан АНУ-ын хувьцааны зах зээлийг төлөөлөх S&P 500 индекс өнгөрөгч 7 хоногт өсөлттэй байлаа. Энэ нь тус индекс 4-н 7 хоног дараалан өсөөд буй үзүүлэлт болж байна. Ойрхи Дорнодод дайн дэгдэж болзошгүй байгаа нь газрын тосны үнийг сүүлийн 1 сар гаруй хугацаанд дахь хамгийн дээд ханшид хүргэлээ. Мягмар гарагийн орой Иран Израиль руу 200 орчим пуужин харвалаа. Иран нь Израилийг хэрэв хариу арга хэмжээ авбал илүү их дайралт хийнэ гэж заналхийллээ.
  2. АНУ-ын хөдөлмөрийн зах зээлд 9-р сард 254,000 ажлын байр шинээр нэмэгджээ. Энэ нь  дийлэнх шинжээчдийн таамаглалаас 2 дахин өндөр үзүүлэлт боллоо. Мөн 9-р сарын ажилгүйдлийн түвшин 4.2 хувиас 4.1 хувь болж буурлаа. 
  3. АНУ-ын 9-р сарын үйлдвэрлэлийн салбарын идэвхжилийг илэрхийлэх S&P Global PMI индекс 47.3, үйлчилгээний салбарын идэвхжилийн илэрхийлэх PMI 55.2-д хүрч тус тус буурсан үзүүлэлттэй гарлаа. 

ЕВРОПЫН ЗАХ ЗЭЭЛ 

  1. Ойрхи Дорнод дахь хурцадмал байдлын улмаас Европын хувьцаанууд өнгөрөгч 7 хоногт уналттай байлаа. Тодруулбал, FTSE 100 индекс 0.48 хувь, STOXX Europe 600 индекс 1.80 хувийн тус тус уналттай хаагдлаа.
  2. Евро бүсийн 9-р сарын инфляцын түвшин 2.2 хувиас 1.8 хувьд хүрч буурлаа. Хүнс болон эрчим хүчний нөлөөг хасаж тооцсон суурь инфляцын түвшин 2.8 хувиас 2.7 хувьд хүрч буурлаа. Инфляцын түвшин 1.8 хувьд хүрсэн нь 2021 оны 4-р сараас хойших хамгийн доод түвшин болж байна. 
  3. Евро бүсийн зорилтот инфляцын түвшин 2.0 хувь тул Европын төв банк дараа дараагийн мөнгөний бодлогын хурлуудаар бодлогын хүүгээ бууруулах магадлал өндөр байна.

ЯПОН УЛСЫН ЗАХ ЗЭЭЛ 

  1. Япон улсын шинэ Ерөнхий сайдын албан тушаалд Шигэрү Ишиба эрхэм томилогдоод буй билээ. Тэрээр Мөнгөний хатуу бодлого баримтлахыг дэмжих үзэл баримтлалтай бодлого тодорхойлогч юм. Үүний улмаас тус улсын хувьцааны зах зээл өнгөрөгч 7 хоногт уналттай хаагдсан байж болзошгүй байна. Тодруулбал, Nikkei 225 индекс 3.00 хувь, TOPIX индекс 1.71 хувийн тус тус өнгөрөгч 7 хоногт уналттай хаагдлаа. 
  2. Шинэ Ерөнхий сайд Шигэрү Ишиба өнгөрөгч 7 хоногт тус улсын мөнгөний бодлоготой холбоотой яриа өглөө. Тэрээр төв банкны хараат бус байдалд халдахыг хүсэхгүй байгаагаа илэрхийлэхийн зэрэгцээ Япон улсын өнөөгийн зах зээлийн орчин нь хүүгийн хэмжээг нэмж өсгөхөд бэлэн биш байна хэмээн онцоллоо.
  3. 9 сарын 19-20-д болсон Япон улсын төв банкны мөнгөний бодлогын хурлаар бодлого тодорхойлогчид бодлогын хүүг 0.25 хувьд хэвээр үлдээсэн билээ. Түүнээс хойш Төв банкны ерөнхийлөгч ямар нэгэн дохио өгөөгүй байгаа ба дараагийн шийдвэрийг зах зээл, эдийн засгийн төлөв байдлыг харгалзан үзэж байж гаргана гэсэн байр суурьтай байна.

БНХАУ-ЫН ЗАХ ЗЭЭЛ 

  1. БНХАУ-ын бодлого тодорхойлогчдын зүгээс эдийн засгаа дэмжих бодлогын арга хэмжээнүүдийг зарласантай холбоотой тус улсын хувьцааны зах зээл өнгөрөгч 7 хоногт өндөр өсөлттэй байлаа. Тодруулбал, Shanghai Composite индекс 8.06  хувь, CSI 300 индекс 8.48 хувийн тус тус өсөлттэй хаагдлаа. 
  2. БНХАУ-ын үйлдвэрлэлийн салбарын идэвхжилийг илэрхийлэх 9-р сарын PMI 49.1 - 49.8 болж өслөө. Харин үйлдвэрлэлийн бус PMI 50.0-д хүрч бууралттай гарлаа. Энэ нь сүүлийн 21 сарын хамгийн доод үзүүлэлт болж байна.
  3. БНХАУ-ын шилдэг 100-н барилгын компанийн 9-р сарын шинэ орон сууцны борлуулалт жилийн өмнөх үеэс 37.7 хувь, сарын өмнөх үеэс 26.8 хувь тус тус буурсан үзүүлэлттэй гарлаа.

БОНДЫН ЗАХ ЗЭЭЛ

БОНДЫН ЗАХ ЗЭЭЛ


Монгол улсын Засгийн газраас арилжаалсан эрсдэл бага ам.долларын бондуудын эзэмших хугацааны 1 жилийн өгөөж дуусах хугацаанаасаа хамаарч ам.долларын 6.00 хувиас 6.50 хувийн хооронд байна.


Монголын ипотекийн корпорацийн (Moody's B3, S&P B-, Composite B- ) бондын өгөөж 11.70 хувь, MMC буюу Mongolian Mining Corporation-ийн ам.долларын бонд нь 7.86 хувийн өгөөжтэй арилжаалагдаж байна. Мөн Голомт Банк ХК-ийн бонд 10.50 хувийн өгөөжтэй арилжаалагдаж байна

Мөн харилцагч та АНУ-ын Засгийн газрын бондод хөрөнгө оруулах боломжтой.

Дэлгэрэнгүй

"TDBS INVE$TOR CUP" ГАДААД ХУВЬЦААНЫ АРИЛЖААНЫ ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Уул уурхайн долоо хоног Mining Week & MinePro Mongolia 2024 ОУ-ын үзэсгэлэн, чуулга уулзалт арга хэмжээг тохиолдуулан бидний зүгээс зохион байгуулж буй 1 сая төгрөгийн /хувьцааны эрхийн бичиг/ шагналын сантай ГАДААД ХУВЬЦААНЫ АРИЛЖААНЫ ТЭМЦЭЭН зохион байгууллаа.


Тэмцээн 2024 оны 10-р сарын 2-5-ний өдрүүдэд 4 хоногийн хугацаанд явагдаж дууссан бөгөөд бидний зүгээс тун удахгүй хамгийн өндөр ашиг хийсэн эхний 3 хөрөнгө оруулагчийг ялагчаар тодруулна.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖИЙН МЭДЭЭ

“МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ” ХК ISO/IEC 27001:2023 / ISO/IEC 27001:2022 СТАНДАРТЫГ НЭВТРҮҮЛЛЭЭ

 2024.10.04


“Монголын хөрөнгийн бирж” ХК нь уул уурхайн бүтээгдэхүүний биржийн үйл ажиллагаа эрхлэх, үнэт цаасны зах зээлд үнэт цаасны арилжаа эрхлэх үйл ажиллагаандаа Мэдээллийн аюулгүй байдлын менежментийн тогтолцоо, шаардлага ISO/IEC 27001:2023 / ISO/IEC 27001:2022 стандартыг нэвтрүүлж, өнөөдөр (2024.10.04) “МонСертф” ХХК-ийн удирдлагуудаас баталгаажуулалтын гэрчилгээг гардан авлаа.      


Дэлгэрэнгүй

“MONGOLIAN MINING COMMODITY EXCHANGE DAY” АРГА ХЭМЖЭЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

 2024.10.03


“Монголын хөрөнгийн бирж” ХК нь “Mining Week x MinePro 2024” олон улсын уул уурхайн үзэсгэлэн, чуулганы хүрээнд уул уурхайн бүтээгдэхүүний арилжаанд оролцогч талууд, итгэмжлэгдсэн байгууллага, аж ахуйн нэгжүүд болон биржээр арилжаалагддаг уул уурхайн бүтээгдэхүүний арилжаанд оролцох сонирхолтой иргэн ААН-үүдэд зориулсан "Mongolian mining commodity exchange day" өдөрлөгийг амжилттай зохион байгууллаа.


Дэлгэрэнгүй